Байршлын тохиргоо
Байршлын тохиргоо, байршил нэмэх
Timely
Last Update 2 jaar geleden
Байршлын тохиргоо
1. Бүртгэл хэсгийн зүүн дээд буланд байрлах товч дээр даран,
2. Байршлын тохиргоо цэсийг сонгоно.
3. Аль хэдийн үүссэн байршлууд жагсаалт байдлаар харагдах ба шинээр үүсгэх тохиолдолд нэмэх товч дээр дарна.

Байршил нэмэх
4. Тухайн байршилд нэр өгч, тухайн байшилд ажиллах ажилтныг сонгож өгнө. Ажлын байраа газрын зурагт сонгож өгсний дараа радиус тохируулж өгөөрэй. Хамгийн багадаа 50м байвал тохиромжтой.
5. Газрын зураг дээрх улаан тэмдэглэгээг ажлын байр байгаа байршил дээр дарж байрлуулна (Ойртуулж, холдуулах, satellite байдлаар харах боломжтой).
Баруун доод буланд байрлах тэмдэглэгээ дээр дарснаар таны яг одоо байгаа байршлыг харуулна.
6. Тухайн тэмдэглэгээг тойрч буй тойрогт, ажилтан цагаа бүртгүүлэх боломжтой ба та оруулсан мэдээллүүдээ шалган хадгалах товчийг дараарай.
